Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн нөгөөдөр өндөрлөх юм. Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Д.Ууганбаяр мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин цээжнээс 262.5 кг-ыг шахаж дэд байрт оржээ. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад түрүүлж байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)