Тэнэмэл иргэд рүү чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв, Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс юм.

Дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагатай хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байгаа тухай мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. O zuv, odoo ene heden buur davarsan, namaig hen helehev nohoig hen saahav gesen shig baij l baidag. Hog taraagaad yum evdeed… Horihod yavuulah heregtei, tegvel dahin tiisheee yavahguin told jaahan yum bodoj magad.

    0 0 Хариу бичих