Сонгуулийн дүнг эсэргүүцсэн цуглааны үеэр 6 хүн амиа алджээ

Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Прабово Субиантог дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн Жакарта хотод эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жакарта хотын дарга Ани Басведаны мэдээлснээр, таван цаг гаруй үргэлжилсэн жагсаал цуглааны үеэр зургаан хүн амиа алдсан харамсалтай явдал гарчээ.

Индонезын Үндэсний цагдаагийн газар амиа алдагсдын нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн аж. Цагдаагийн ажилтнууд болон эсэргүүцлийн цуглаанд оролцогчдын мөргөлдөөний үеэр 200 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд уг мөргөлдөөнийг зохион байгуулалттайгаар үүсгэсэн байж болзошгүй гэнэ. Цагдаа нар нийт 58 хүнийг баривчлан шалгаж буй ажээ.

Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 11 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан ч өрсөлдөгч талыг нь дэмжигчид саналын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)