"Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнийг дүүргийн Усан спорт сургалтын төвд хичээллэдэг хүүхэд, багачуудын дунд зохион байгуулах гэж байна.

Усанд сэлэлтээр хичээллэдэг хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнийг зургадугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах юм.

Тэмцээн 6-8 нас, 9-11 нас, 12-15 нас болон 15 нас ба түүнээс дээш гэсэн ангиллаар явагдана. Тэмцээний бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдах тул эцэг эхчүүд хүүхэд багачуудаа ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнд харуулж болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)