Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

УИХ хоёр долоо хоногийн өмнө зарим Байнгын хорооны дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираасан. Энэ удаад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тус Байнгын хороо өчигдөр хуралдаанд О.Содбилэгийг чөлөөлж, Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Байнгын хорооны энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)