Бокс олимпийн хөтөлбөрт үлдэж, AIBA ОУОХ-ноос хасагдлаа

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Авлига, хээл хахуульд идэгдсэн холбооноосоо болж боксын спорт олимпийн хөтөлбөрөөс хасагдахдаа тулаад байсан. Тэгвэл тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг хүндэтгэн боксын спортыг “Токио 2020” олимпийн хөтөлбөрт хэвээр үлдээсэн байна. Харин тамирчдынхаа хөлс хүчийг үнэгүйдүүлж, хохироон мөнгө олох хэрэгсэл болгож байсан удирдлагуудтай Олон улсын боксын холбоо буюу AIBA-г ОУОХ-ны гишүүнчлэлээс хасчээ. Тиймээс Токио 2020 олимпийн наадмын боксын тэмцээнийг ОУОХ-ны сонгосон аль нэг холбоо зохион байгуулахаар болж байна. 

АНУ-ын Сангийн яамнаас AIBA eрөнхийлөгч Гафур Рахимовыг олон улс дамжсан хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдсэний дараа ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласан нь AIBA-гийн гишүүнчлэлийг хасах эхлэлийг тавьсан байдаг. AIBA гэмт хэрэгтэн ерөнхийлөгчөө сольж, шинэ хүн тавьсан ч ОУОХ шийдвэрээ өөрчилсөнгүй. Харин дээрх хар бараан хэрэгт огт буруугүй тамирчин дасгалжуулагчдыг хүндэтгэн олимпийн хөтөлбөрт хэвээр үлдээсэн нь бидний хувьд таатай мэдээ болж байна. Монголын боксчид олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан билээ.   

"Рио 2016" олимпийн дуулиан М.Конлан. Тэрээр будлиантай шүүлтийн эсрэг тэмцсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. манайхан ч харин авилга цэцэглэж байх үеийг нь ашиглаад 2-3 медаль зулгаачихсаан хөөрхий.

    0 0 Хариу бичих
  2. Манайхан мөн их хэлмэгдэж олон амжилтаа алдсан хогын новшнууд

    0 0 Хариу бичих
  3. Nicitin Conlan hoyr ene 8sard tulaan hiiher bolsn .. ahiad l ireland#russia tulahnde

    0 0 Хариу бичих