Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Олон улсын шинэ эрчим хүчний чуулган “Корпорэйт конвеншн центр”-т болно. Энэхүү чуулган нь Парисын хэлэлцээрээр мэдэгдсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

09.00 цагт “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган "Holiday Inn" зочид буудалд болно.

09.30 цагт "Хотын хөгжил ба иргэний оролцоо" сэдэвт Ардчиллын V чуулганыг "Корпорейт Хотел энд Конвэйшн” төвд Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь Конрад-Аденауэр сангаас зохион байгуулна.

11.00 цагт  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байранд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт, тариаланчдад техник тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно.

11.00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өрөөндөө мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монгол Улсын Ардын Уран Зохиолч, "Болор цом" наадмын эзэн, яруу найрагч Тангадын Галсангийн гэрийн номын сангийн нээлт "Модны 2"-ын "Руссkая Гимназия" сургуулийн хоёрдугаар давхарт болно.

12.00 цагт Хан-Уул дүүргээс “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гадна талбайд зохион байгуулна.

12.00 цагт Антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн дөрөвдүгээр давхрын хурлын зааланд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)