Улаанбаатарт 29-31 градус дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи  баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир орчим, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)