Манай тамирчид пауэрлифтингийн дэлхийн аваргаас таван медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Монголын баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ахмадын ангилалын 105 кг-ын жинд Ц.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн бол араас нь залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл, насанд хүрэгчдийн 105 кг-д "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн мастер-1 ангиллын 66 кг-д М.Гансүх мөнгө, 83 кг-д Г.Мөнхчулуун хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд баг тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга удирдан оролцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Паа, тэр бүдүүн хараас илүүг шахсан гэдэг чинь бас байна шүү. Бэртэх вий дээ. Энэ шахалт чинь тоглоом биш юм билээ. Мэрэгжлийн хэмжээнд бэлдэж байгаа залуус урьдчилсан халаалт хөдөлгөөн гээд яг ном горимоор нь яс хийдэг байх аа.

    1 0 Хариу бичих