Засгийн газар ирэх таван жилд 150 мянган айлыг орон сууцтай болгоно гэж төлөвлөжээ

Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд гурван сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай. Энэ асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцжээд дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ

-Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох

-Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц

-Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц

-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц

-Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц

-Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байна.

“150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сонгууль дөхөж байгааг харж байна аа, баахан зүйл амлаад эхэлдэг, шал худлаа, нөгөө шинэ нисэх буудал яав, төмөр зам яав? бичвэл сайхан амласан юм зөндөө л байгаа, даан ч ждү-дээд, авилгачдын хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад...

    0 0 Хариу бичих