Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлсэн “Манчестер сити” багийн аваргын парад өчигдөр Манчестер хотод болжээ. Хөгжөөн дэмжигчид%, хотын иргэд гудамжинд гарч, багийнханд баяр хүргэсэн байна.

Багийн тоглогч, дасгалжуулагч, албаныхан автобустайгаар хотын гудамжаар явсан бөгөөд энэ жил хүртсэн Премьер лигийн аваргын цом, цомын тэмцээний цом, лигийн цом, супер цом гэсэн дөрвөн цомоо авч явжээ.