"Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн шинэ улирлын гурав дахь дугаар өчигдөр "Боловсрол" телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн ялагчаар ӨМӨЗО-ы алдарт дуучин Тэнгэрийг гайхалтай адилхан дуурайсан дуучин Наки тодорч, дөрвөн сая төгрөг гардан авсан юм.

Шилдэг найман оролцогч өөрсдийгөө бас нэгэн өөр өнцгөөс, өөр стиль имижтэйгээр харуулж чадлаа. Тухайлбал, дуучин Б.Нацагдорж Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэрийн дүрд хувирч, “Heaven” дууг дуулсан. Өнгөрсөн дугаарт Luis Fonsi-Despacito дууг дуулж, биднийг доргиож чадсан бол энэ удаад нутаг усаа магтан дуулсан дуугаар биднийг уярааж чадсан билээ.
Мөн эмэгтэй оролцогч нарт эрэгтэй дүрд хувирах амаргүй базер таарсан. Дуучин Г.Сүндэрмаагийн базерт МУГЖ дуучин Г.Батбаяр, дуучин Б.Маралжингоод Америк дуучин, реппер Childish Gambino, загвар өмсөгч Сарнайд Японы алдарт X Japan хамтлагийн дуучин Тоши таарсан юм. Харин дуучин Б.Халиунаад алдарт дуучин, жүжигчин Jenifer Lopez-н базер таарч, “Feel the light” дууг дуулсан. 68 митр урт цагаан даашинз дээр “The home” хүүхэлдэйн киноны хэсгийг прокетроор тусгаж лед дэлгэцийн гайхамшгийг харуулж чадсан. Дуучин, жүжигчин Jenifer Lopez бүжиглэдэг, цоглог дуу дуулдаг. Харин энэ дуу нь дуучин Jenifer Lopez-г өөрөөр харуулсан юм. Дуучин Халиуны үс засалт, make up, дуулалт үнэхээр яг түүн шиг байж чадсан билээ.
Жүжигчин Т.Бархүүд Америк дуучин Anastacia таарсан. Тэрээр эмэгтэй дүрд хувирах амаргүй базерийг чадварлаг гүйцэтгэсэн юм. Дуучин П.Баярцэнгэлд Англи дуучин, хөгжмийн зохиолч Sam Smith-н базер таарсан. Тэрээр гей дуучны өвөрмөц хөдөлгөөн, дуу хоолойд яг түүн шиг хувирч чадсан. Харин дуучин Б.Амархүүд альтернатив, метал рок дуучин Marilyn Manson-ны базер таарч яг түүн шиг л байж чадсан.

Дуучин П.Баярцэнгэлд Англи дуучин, хөгжмийн зохиолч Sam Smith-н базер таарсан.

Г.Сүндэрмаа- Морины хэмээн алдаршсан УГЖ Г.Батбаяр

Дуучин Б.Амархүүд альтернатив, метал рок дуучин Marilyn Manson-ны базер таарсан.

Загвар өмсөгч С.Сарнайд Японы алдарт "X Japan" хамтлагийн дуучин Тоши таарсан юм.

Жүжигчин Т.Бархүүд Америк дуучин Anastacia таарсан.



Дуучин Б.Халиунаад алдарт дуучин, жүжигчин Jenifer Lopez-н базер таарч, "Feel the light" дууг дуулсан.

Яг түүн шиг хоолой, дүр төрхийг бидэнд харуулж чадсан юм.
Дараагийн дугаарт шилдэг найман оролцогч хос үзүүлбэрээ толилуулах болно.