John Wick: Chapter 3 – Parabellum уран сайхны кино нээлтээ хийгээд 7 хонож буй билээ. Тус кино нээлтээ хийсэн долоо хоногтоо нийт 57 сая ам.долларын ашиг олсон нь кино ертөнцийн түүхэнд бичигдэх амжилт болоод байна. Холливүүдийн царайлаг гоонь эрчүүдийн нэг Киану Рийвсийн бүтээл түүний карьерийн түүхэнд ашиг орлогоороо хоёрдугаарт орж байгаа гэнэ. Киану Рийвсийн 2003 оны бүтээл The matrix Reloaded уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 134 сая ам.доллар олсон нь тухайн үедээ шуугиан тарьж байжээ.

Энэ тавдугаар сард нээлтээ хийсэн Avengers: Endgame кино 1 тэрбум ам.доллараар бүтээгдсэн ч 29 сая ам.долларын ашиг олсон бол Pokemon: Detective Pikachu 24 сая ам.долларын ашиг олсноор Box Office –ын жагсаалтын гуравдугаарт орж байна.