Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай улс сурагчдын дүрэмт хувцасны 10 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 90 орчим хувийг импортоор оруулж ирдэг болохыг мэдээллээ. Тус яам сурагчдын дүрэмт хувцасны стандартыг боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Ингэснээр импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн орон нутагт тухайн орон нутгийнхаа сурагчдын дүрэмт хувцасны хэрэгцээг хангахуйц үйлдвэр байгаа эсэхийг судалж байгаа юм байна.