Нийтийн тээвэрт нисдэг тэрэг үйлчилнэ

БНХАУ-ын өмнөд бүсийн томоохон хот, техник технологийн хөгжил дэвшлээрээ тус улсын Цахиурын хөндий гэгддэг Шэньжэн хотод саяхнаас Хотын агаарын тээврийн төсөл (UAM) хэрэгжиж эхэлсэн байна. Энэ төсөлд “Airbus” компани болон тус хотын Худалдааны тэнхим хамтарсан бөгөөд Хятад даяар танигдсан “Шэньжэний хурд”-ыг бүр ч нэмэх зорилготой аж. Төслийн удирдагчдын нэг, “Airbus” компанийн Хотын агаарын тээврийн хөгжил хариуцсан албаны дарга Эдуардо Домингез Пуэртагийн хэлснээр цаашид хөгжин дэвжих нөөц бололцоо нь нэгэнт тодорхой тул тус компани Шэньжэнийг нийтийн тээврийн нисдэг тэрэгний үйлчилгээтэй Хятадын анхны хот болгохоор сонгожээ. Төсөл төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл зорчигч тээврийн нисдэг тэргүүд энэ оны сүүлчээр Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилж эхлэх аж. 
Шэньжэн нь Гуандун-Хонконг-Макаогийн бүс буюу Сувдан мөрний сав газрын эдийн засгийн бүслүүрийн төв хотын нэгээс гадна дэлхийн инновацийн хөгжлийн гол цэгүүдийн тоонд ордог юм. Хотын 20 гаруй сая оршин суугчийн дундаж нас нь 33 бөгөөд энэ нь тус хот хэчнээн хөгжингүй, шинэлэг зүйлсэд хэр бэлэн болохын нэгэн баталгаа болдог байна. Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснууд 100 хувь цахилгаан бол үлдсэн 20 мянга гаруй хэрэгслийнх нь талаас илүү нь мөн цахилгаан такси аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Атаархмаар юм аа, баяр хүргэе, хятад хөршүүдэд. Манай монголчууд бид байхгүй ээ, хэдэн дарга нар нь ард биднийгээ цөлмөөд, баригдах болмогц хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад юун гоё юм. Юун хөгжил дэвшил, ганц онгоцны буудлаа ч дуусгаж чадахгүй арчаагүйтээд, Эрдэнэтээ хүртэл тавьж туух шахаад???

    0 0 Хариу бичих
    • 18 дугаар зууны төмөр зам тавьж чадахгүй байгаа шүү дээ. (Шороо овоолоод хоёр шулуун төмөр зэрэгцүүлээд доор нь хөндлөн мод тавих нь 18-р зууны төмөр зам)

      0 0