БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг. Иймээс БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр эртнээс визээ мэдүүлэх, одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө БНХАУ-д оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)