Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөхгүй

Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ хүний биеийн дархлаа, халдвараас шалтгаалан цаашид огт өвчлөхгүй гэсэн үг  биш.

Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй 10 хувьд багтах юм.

Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийгддэг бөгөөд энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна. Ингэснээр өвчилж болох эрсдэлтэй 10 хувьд багтахаас хамгаална гэсэн үг юм.

Иргэдийн хувьд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол 0-15 насны хүүхдүүд арьсны сорилд /туберкулины/, 15-аас дээш насныхан цээжний рентген зураг, цэрний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. вакцин хийлгэчээд өвчтэй хүнтэй байнга байгаад байх юм бол тусна шдээ. өвчтэй хүмүүсийг тусгаарлах.

    0 0 Хариу бичих
  2. манайд харвони уусан хүмүүс ямарч дархлаагүй болж байгаа тул харвони уусан хүмүүс сүрьеэ тусах эрсдэлт бүтэгт орноо.

    0 0 Хариу бичих
  3. гм гм манайд байгаа эрсдэлтэй бүлгүүдийг нэмж бичих хэрэгтэй. бэлэн зураг орчуулж тавих хангалтгүй.

    0 0 Хариу бичих
  4. айл гэрт сүрьеэтэй хүн хэвтэрт байдаг бол хүүхэд яаж ч сайн холлосон, эрүүл саруул бие сайтай байсан ч гэрийн орчноосоо сүрьеэ авчихдаг юм байна гэж анзаарсан.

    0 0 Хариу бичих
    • хоёр хүүхэд, хүргэд нь эмч юм мөртлөө сүрьеэтэй тэр хөгшин заавал зулгааж чаргууцалдаж хүзүүнд дүүжигнэж үнсэж хацарт шүлсээ нааж мэндэлдэг байсныг нь бодхоор одоо дургүй хүрч байнаа.

      0 0
    • бие муутай хөгшин хүмүүс ч гэсэн цагаан сараар заавал үнсэж үлгэж шүлсээ наах гэж шамдахгүй байвал зохино.

      1 0
  5. тамхины утаа хамаагүй л дээ. харин амаа хольж замбараагүй дамжуулж татдаг, газраас окурк авч татдаг бол харин... дүнс хамаагүй - хачин бичих юмаа. архи - хундага мөнгөн аяга лонх шилээ дамжуулж уух гм, дээр нь архины хордлогод байнга ордог хүн амархан тусдаг. жирэмсний хордлогод байгаа эх эрсдэлтэй бүлэгт ордог. өөр бас бус.

    0 0 Хариу бичих
    • ер нь тэгээд сүрьеэтэй хүнээс л амьд нянг авна шүү дээ. ханиалгадаг хүнээс хол байх.

      0 0
  6. хүүхдүүд дарлаа сул, маш их хатгаа тусч байгаа. тийм болхоор нян тээгчидийн ихэнхи өвчлөх магадлалтай. дээр нь бэлгийн замаар халддаг, цусаар бас халдварладаг. арьс салст гэмтэлтэй бол бохир хөрснөөс халдвар авч өвчилнө.

    0 0 Хариу бичих