“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК жил бүрийн зун халуун усыг хязгаарлаж дулаан хангамжийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийдэг. Тус компани энэ зун хийх засвар үйлчилгээтэйгээ холбогдуулан халууны усны хязгаарлалт хийх хуваариа гаргажээ.
Энэхүү хуваарийн бүх хугацаа нэг хоногоор хойшилж байгаа юм байна. Учир нь, өнөөдөр хүйтэрсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн дулааныг маргаашнаас зогсоохоор болсон юм.