Цэргийнхэн гурван жилийн дотор засгийн эрхийг иргэнийхэнд шилжүүлэхээр болов

Суданд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэн ирэх гурван жилд багтаан иргэний нийгмийнхэнд шилжүүлж өгөхөөр болжээ. Цэргийн түр зөвлөлөөс энэ талаар мэдээллээ. Тэднийг дээрх мэдэгдлийг хийх хүртэл Хартумд болсон эсэргүүцлийн жагсаалаас болж дор хаяж таван энгийн иргэн, аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдаад байв. Иргэд төрийн эрх мэдлийг нэн даруй иргэний нийгмийнхэнд бүрэн гүйцэт шилжүүлэхийг цэргийн эрх баригчдаас шаардан жагсч байжээ.

Цэргийн түр зөвлөл сөрөг хүчин Эрх чөлөө, өөрчлөлтийн хүчний тунхаглалтай яриа хэлэлцээр хийж дээрх тохиролцоонд хүрснийг генерал Ясир аль Атта танилцуулсан байна. Хоёр тал хамтраад төрийн эрхийг барих зөвлөлийг 300 гишүүнтэйгээр шинээр эмхлэн байгуулах бөгөөд гишүүдийн 75 хувийг иргэнийхэн буюу Эрх чөлөө, өөрчлөлтийн хүчний талаас бүрдүүлэхээр тохирчээ. Хэлэлцээрийг ойрын 24 цагийн дотор эцэслэн баталгаажуулна гэж генерал Ясир аль Атта хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. we need this

    0 0 Хариу бичих