Үсэглэлийн баярт эцэг эхчүүд мөнгө цуглуулж байгааг зогсоох шаардлагатай

АТГ-т нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.

Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна. Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.

Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүсэж байна.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэлийн гаргасан дээрх шийдвэрийг бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. Тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуулиудын багш захирал нарыг шилжүүлэн ажиллуулж байх хэрэгтэй. Согог зүйч багш мөн юм бол хөгжлийн бэрхшээл бүрийг судалсан байх харилцдаг байх ёстой. 29 дүгээр сургуульд олон жил болсон бөөн багш нар дошны атаманууд шиг болоод зүгээр орон тооны бөглөө болж цалин авч байдаг. 70 дугаар сургуульд олон жил болсон хэдэн азарга шигбагш нар юу ч хийж мэдэхээр болсон ббайна. .

    0 0 Хариу бичих
  2. БАГШДАА СЭТГЭЛЭЭСЭЭ ЦЭЦЭГ МӨНГӨ ӨГӨХӨД ЮУН БУРУУ БАЙГААН ҮР ХҮҮХДИЙГ САРМАГЧИН ТӨРЛӨӨС НЬ САЛГАЖ ӨГЧ БАЙХАД

    0 0 Хариу бичих
  3. Эцэг эхийн ЗӨВЛӨЛ НЭРТЭЙ НАЙЗ ,ХАМААТАН САДНААРАА ДАМЖУУЛЖ АВИЛГА АВДАГ БАГШ НАРЫН АРГА НЬ БОЛСОН мөнгө нь бага байна нэг удаа хүүхдийнх аа төлөө өгч байгаа юм чинь ичмээр юм гээд нөгөө зөвлөл нэртэй зуучлагч нар нь ядаж манетан ээмэг зүүлт, мөнгө өгий энэ тэр гэж уриалдаг

    1 0 Хариу бичих
  4. Avilgatai temtseh gazriin ajil bagadaad bna uu shal hereggui yumaar huutsulduj bh yum ugch chadah ni uguud chadahgui ni uguhgui l bna biz ter.yadiim

    0 0 Хариу бичих
    • Авилгийн тод жишээ нөгөө 60 тэр бумын анхан шан нь шүү дээ

      0 0
  5. Бүх сургуулиудын эцэг эхийн дунд түүвэрчилсэн болон санал асуулгын судалгааг авилгатай тэмцэх газараас зохион байгуулж, үр дүнг нь тооцвол их сайхан ажил болно доо.

    0 0 Хариу бичих
  6. Ер нь бол үсэглэлийн баяр бол бяцхан хүүхдүүдэд ертөнцтэй танилцах түлхүүр мөн. Амьдралын хамгийн чухал алхамыг зааж өгсөн багшдаа баярлахгүй байхын аргаггүй. Гэхдээ энэ бол нөгөө талаас нь авч үзвэл багш ажлаа хийж цалингаа авч байгаа учраас түүний үүрэг сурагч ч мөн өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг. Тиймээс үсэглэлийн баярыг хийх нь зөв боловч багшид бэлэг сэлт авдаг нь маш буруу. Энэ адхам нь хүүхдүүдэд хахууль гэгчийг сурталчилах анхны хичээл бодитоор нь зааж байгаа хэрэг.

    0 0 Хариу бичих
  7. Хүүхэд бүрээс зөвхөн багшдаа бэлэг өгнө гэж 20000 төгрөг цуглуулсан. 10000, 15000 -г бага гэж голоод зарим эцэг эхчүүд бөөн юм болдог юм байна лээ. 53 хүүхэдтэй анги 10000 -г голоод бас арай дэндүү. Хүүхдээсээ харамлаад байгаа юмуу гээд бас л худлаа далдганасан баярхуу нөхдүүд зөндөө.

    0 0 Хариу бичих
  8. Ugasa dan ganst 35r surgulich bish stestrlg xvrtel bagshidni ni xvrtel say tugrug ugnu gj bn.bvgd adil

    0 0 Хариу бичих
  9. Uursdiinhuu hvvhdvvdiig hvmvvjvvlvvlj bgaagiinhaa tuluu bayarlasnaa l ilerhiilh bui beleg shvvdee. Yag awilga gwl arai uur vildel shvvdee. Hanwdiw, awilga, setgeliin beleg zergiig ylag salgaj bichij bmaar yum.

    1 0 Хариу бичих
  10. багш гэж дайрч байхаар цэцэрлэг , эмнэлэг эмч рүү хандаж шалгаачээ эмч нар бол жинхэнэ авилгын уул уурхай шүү гарын алга дээш харуулахгүй бол тэгээл

    1 0 Хариу бичих
    • tiidh dee emch nar bol arai denduu tsetserleg ch gesen dee

      0 0
  11. БЗД-ийн 92 сургуулийн баг ангийн багш нар нэг хүүхдээс 70000төгрөг хураан асан зарим эцэг эхчүүд тэрийг хөхүүлэн дэмжсэн юу хийх гэж байгаа юм бүүү мэд даварсан новшнууд байх юм

    0 0 Хариу бичих
  12. Bolij uz, oorsdoo ogye gej ogchihood… Yamar ch bagsh aliv ogoodoh geegui baih shuu. Eniig zugeer l ramshuulal geed oilgochih za

    4 0 Хариу бичих
  13. Jinhene avilgachdaa yaaj ch chadadgvi bj bolij vz

    2 0 Хариу бичих
  14. Заа тэрийг ямар авилгал гэдгийн бэ ? Хуний олон тэнэг юмтай 5 жил зууралдаж уншуулж бичуулж сургасных нь телее ээж аав нь баярлаад л дурсгал болгож бэлэг егее л биз !

    5 0 Хариу бичих
    • "хүний олон тэнэг юм" гэж хэлдэг чинь арай биш үү. хэлж ярьж байгаагаа бодож хэлж ярьж баймаар юм аа

      0 0
  15. Бгд-ийн 28 сургуулийн 9д анги нэг хүүхдээс төгсөлтийн баяр гэж 100 000 төгрөг авч бгаа үүнийг шалгаж өгөөч

    0 0 Хариу бичих
  16. 255-р цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн хүүхдээс 1 сая төгрөг нэхлээ

    0 0 Хариу бичих
  17. Erdenetiin 13-r surguuli angi zasvaryn mungu gj khuukhed tus burees 15000 tugrug tsugluulakh yum, bas etseg ekhiin dund karaoke-ny temtseen gj mungu khuraagaad l bna lee, ger buleeree/khosooroo orvol 20000-30000 tugrug, gantsaaraa orvol 10000-15000 tugrug gj, arai dendene ee

    0 0 Хариу бичих
  18. хоцрогдсон, хуучин, мунхаг, иргэдийг шулсан арга хэмжээнүүдээ Боловсролын яамны харъяа бүх байгуулагууд одоо зогсоох хэрэгтэй, хонхны баяр гэж бас нэг балай юм байна

    0 0 Хариу бичих
  19. Энэ бол авилга. Баримтжуулаад холбогдох байгууллагт нь хүргэвэл авилгалын гэмт хэрэг болно.

    1 0 Хариу бичих