Зепп Блаттер ОУ-ын Хөлбөмбөгийн холбоотой заргалдана

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Зепп Блаттер холбоотойгоо  заргалдахаар болжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороо 2015 онд Блаттерийг  найман жилээр хөлбөмбөгөөс холдуулах шийдвэр гаргасан юм. Хожим Лозаннагийн Спортын арбитрын шүүх түүний шийтгэлийг зургаан  жил болгон хорогдуулсан.

ФИФА-г 15 жил толгойлсон Блаттер шийтгүүлснийхээ дараа албан байрнаасаа хувийн эд хөрөнгөө авах боломжгүй боллоо гэж мэдэгджээ. Хөлбөмбөгийн холбоо түүний хувийн цуглуулга болох 500 мянган ам.долларын үнэ бүхий 80 бугуйн цагийг өгөхгүй байгаа гэнэ. “Би ганц бие, цуглуулгаа оффист  хадгалах нь аюулгүй гэж үзсэн юм” хэмээн тэр NY Times сонинд ярьжээ.

Сонирхолтой нь, Блаттерыг огцруулсны дараа ФИФА-гийн нарийн бичгийн дарга Фатма Самура  түүнд цуглуулгынх нь 120 цагийг буцаахаа амалж байжээ.

“Энэ бол хүндэтгэлийн асуудал юм л даа. Би цаашид тэвчиж чадахгүй. Өөрийн эд зүйлээ авмаар байна. Үүнээс илүүтэй ямар нэгэн зүйлийг би шаардаагүй” гэж Блаттер ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)