Вакцинжуулалтын аян эхэллээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улсад 577 000 тун улаан бурхан өвчний вакцин хандивлажээ. Вакциныг тариур, дагалдах хэрэгслийн хамт өгч байгаа бөгөөд нийт өртөг нь 500 мянган ам.доллар болж байгаа аж. leadership.ng цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрөөс эхлэн 10 хоногийг вакцинжуулах аян болгон зарлаад байгаа бөгөөд аяны хүрээнд хандивын вакциныг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн баруун сумдын 5-18 насны хүүхдүүдэд хийх юм байна. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгийн хувь 10-18 насны хүүхдүүдийг хамруулахаар болжээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)