“Туркойз хилл ресурс”-ын хувьцааны ханш уналаа

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш 1.50 хувиар унажээ. Шинжээчид хувьцааны үнийн уналтыг Компанийн хяналтын багцыг буюу 50.8 хувийг эзэмшдэг “Рио Тинто” болон бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд гарсан зөрчилтэй холбон тайлбарлаж байна. “Туркойз хилл ресурс” нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг юм. Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулан шалгалт явуулсантай холбоотойгоор “хөрөнгө оруулалтын гэрээг цуцална” гэсэн албан бус мэдээлэл цацагдсан, Засгийн газар гэрээг цуцлахгүй, засаж өөрчлөх асуудал л хөндөгдөнө гэдгийг албан ёсоор зарласан ч залгаад өндөр албан тушаалтнууд авлига авсан байж болзошгүй талаар эрх бүхий албан тушаалтан мэдэгдэл хийсэн зэрэг нь хувьцааны үнийн уналтад нөлөөлсөн байж магадгүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж байна.

Ер нь “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны ханш сүүлийн зургаан сард байнга унаж байгааг stocksequity.com онцолсон байна. Торонтогийн хөрөнгийн биржид өчигдөр компанийн нэгж хувьцааны өчигдрийн хаалтын ханш 1.75 канад доллартай тэнцэж байсан нь 20 хоногийн өмнөхөөс 12.78 хувиар унасан үзүүлэлт юм. Сүүлийн 50 хоногоор авч үзвэл 18.74, сүүлийн 200 хоногоор тооцвол 29.63 хувиар унажээ. Харин жилээр тооцвол бараг хоёр дахин унаад байна. Одоогоос яг жилийн өмнө тус компанийн нэгж хувьцааны ханш 3.76 канад доллартой тэнцэж байсан юм.   

Эх сурвалж: stocksequity.com, tsx.com

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ер нь бол, алдаагаа засч учраа олоод цааш явах ёстойй.

    0 0 Хариу бичих
  2. МАХН Тэрбишдагва, поп Оюунэрдэнэ нар Монголын холбоотой хувьцааны үнэ унах нь манай эдийн засагт асар хор нөлөөтэй, ард түмэн ядуурах гол шалтгаан гэдгийг мэддэг л байгаа даа . Махны худалдаачин баян ТБД, ханиадаа 10000 доллараар Солонгост эмчлүүлдэг Оюука нарт хамаагүйм болов уу ???

    0 1 Хариу бичих