Улаанбаатарт 5-7 градус дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө  5-7 градус дулаан байна.

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр,  Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)