Дархан аварга Х.Баянмөнх докторын дипломоо гардан авчээ

ШУА-ийн хэмжээнд 2019 он гарснаас хойш 5 хүн шинжлэх ухааны доктор цол хамгаалаад байгаа юм байна. Тодруулбал хөдөө ахуйн салбараас 2, нийгмийн салбараас 3 эрдэмтэн шинжлэх ухааны докторын цол хамгаалж,  өнөөдөр шинжлэх ухааны докторын дипломоо гардан авчээ.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн зөвлөх багш Б.Нинж “Монгол орны агроэкологийн өвөрмөц нөхцөлд жимст цэцэрлэгийн аж ахуй эрхлэх шинжлэх ухаан технологийн үндэслэл” сэдвээр, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш О.Мөнхжаргал “Монгол орны газар тариалангийн Дорнод бүсэд тосны ургамал тариалах шинжлэх ухааны үндэс” сэдвээр тус тус Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.            

Нийгмийн ухааны салбараас дархан аварга Х.Баянмөнх  “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баттогтох “Монголын уламжлалт боловсролын онол, түүхийн судалгаа” сэдвээр  тус тус Боловсрол судлалын шинжлэх ухааны докторын зэрэг, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Даш-Ёндон “Монголын хөгжлийн философи” сэдвээр Философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Диплом гардуулах ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Эрдмийн зэрэг цол хамгаалахад нас чухал биш. Хүний оюун, ухаан хөгширдөггүй гэдгийг эдгээр хүмүүсээс харж жишээ татаж болохоор байна. Шинжлэх ухааны доктор гэдэг бол Монгол Улсын хэмжээнд байгаа цорын ганц эрдмийн цол бөгөөд бакалавр, магистр, доктор бол боловсролын зэрэг юм” хэмээн  онцолж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ene muu Uvsyn shees ukhekh gj baij bas doktoryn diplomoor yadag bna aa, khaa yavsan gazraa dandaa kholion bantan khiij yavdag ene Uvsynkhan yostoi baliar khumuus ee

    0 0 Хариу бичих
  2. аварга аль эрт авсан биш гүй билүү

    0 0 Хариу бичих
  3. Даш-ёндон гуайг л учир мэдэх ухаантай хүмүүс маш мундаг хүн л гээд хүндлэн дээдлээд байх юм билээ. Мөн Баянаа аварга мөн ч олон жил монгол бөхийн судалгааг тууштай хийснийхээ үр шимийг хүртэж байна даа. Ахмадууддаа баяр хүргэн бахархая даа.

    0 0 Хариу бичих
  4. Даш Ёндонд баяр хүргэе

    0 0 Хариу бичих