Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 90 хувьтай байна

Монгол Улсын Засгийн Газраас БНЭУ-ын Засгийн газрын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дотоодын газрын тосыг боловсруулах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн шавыг өнгөрсөн онд тавьсан. Эл үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын  ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтад 17.5 км хүнд даацын авто зам, 27 км салбар төмөр зам, 19 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын хамт, үйлдвэрийн талбайн тэгшилгээ болон үйлдвэрийн хашаа зэрэг ажлууд орж байгаа.
Түүнчлэн Засгийн газраас тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны II улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)