"Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн"

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор 4-5 хүн авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн юм байна. Ийм мэдээлэл авсан. Одоогоор нэр хэлэх боломжгүй байна. УИХ Оюутолгойтойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, аудитын дүгнэлт, АТГ-аас ирүүлсэн материалуудыг хэлэлцээд Засгийн газар чиглэл өгөх байх. Түүний дараа Засгийн газар хуралдаанд тодорхой шийдвэр гаргана.Тиймээс УИХ яаралтай шалгалтын материалаа хэлэлцэх хэрэгтэй. АТГ-ын дарга асан Х.Энхжаргал Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн шүү дээ. Авлига авсан гэж хардагдаад байгаа хүмүүс бол тухайн үед гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм билээ.

Манай Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарсан. Үүний дагуу би зарим хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас асуусан. "Одоогоор тогтоогдсон зүйл алга" гэж хэлсэн. Шалгагдаж байгаа асуудал ч байхгүй гэсэн үг. Гэхдээ хэвлэлээр ийм асуудал гарсан учраас цаашдаа шалгагдаад явах байх" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хууль хяналтын байгууллагадаа шалгуул

    0 0 Хариу бичих
  2. Oyun-Erdene muu lalryn bandi aa, 4-5 khun gj bna, neriig ni shuud ard tumend zarlaad ter Oyu Tolgoin ajlyg shuud zogsoo l doo pizda mini, tend chini mgl khunii erkh ashig denduu ikh zurchigduj bna, chi unekheer l mgl khun yum bol ajlaa dorvitoikhon khii l dee, strategiin chukhal ord blson Oyu Tolgoig shuud zogsoo

    0 0 Хариу бичих
  3. 10 сая долларын авилгын хэрэгт Даваасүрэн гишүүний буюу сайдын нэр яваад байна. Тун магадгүй шүү. Насаараа зөвхөн төрд ажиллаж явсан энэ хүн их л бийлэгжүү тансаг амьдралтайг бүгд мэднэ. Зурагтаар гарахаараа, эсвэл сонгуулийн тойрогтоо очиж ярихаараа хэрхэн эх орныхоо төлөө зөв, догь, ард түмнийхээ хайрыг татам сайхан ярихыг маш сайн сурсан тун сүрхий зальжин этгээд дээ. Ийм хүмүүс Төр засагт цөөнгүй бий ба эднийг зайлуулаагүй цагт бид Төр цэвэрших, улстөр цэвэрших, авилгыг бууруулах, ер нь улс хөгжих тухай мөрөөдөөд хэрэг байна уу? Мангартаж байгаа нь нүдэнд ил харагддагаар нь л нөгөө муу хэдэн дуучин, бөхчин, зурагтын нэвтрүүлэг, шүлэгч УИХ-ын гишүүдийг шоолох боорлох маягаар, эсвэл том гэрээтэй нэр холбогдсон төрийн томчуудыг авилгад хардаж хуйвалдааны сүрхий онол зохиоцгоож ярьж цуургааж байх зуур энэ нөхөр мэт өөрийн натурыг сайтар нуусан идээчин уугаачин луйварчин нөхдүүд амь бөхтэй байсаар байна.

    0 0 Хариу бичих