БНХАУ татвар ногдуулсны дараа АНУ-д хөрөнгийн зах зээл уналаа

АНУ Бээжинтэй худалдааны дайныг зогсоох асуудлаар хэлэлцээр хийсэн ч амжилттай дуусгаж чадаагүй учир БНХАУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Бээжин үүний хариуд АНУ-ын бараанд 60 тэрбум ам.долларын татвар ногдуулахаа өчигдөр зарласан байна. Татвар ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Бээжинг хариу арга хэмжээний тухай зарласны дараа Д.Трамп Твиттер хуудсандаа ”Бээжин олон жилийн турш АНУ-д хохриол учруулж, өөрсдөө ашиг олж ирсэн. Манай Ерөнхийлөгч нар ажлаа хийгээгүй. Бээжин хариу арга хэмжэ авахгүй, тэгвэл бүх зүйл улам дордох болно” хэмээн бичсэн байна. Дордоно гэдгээ тэрээр “Дарга Си болон БНХАУ-д байгаа бусад найз нартаа анхааруулахад, хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол БНХАУ улам их хохирох болно шүү. Яагаад гэвэл, Хятадад ажиллаж байгаа олон компани гарч явахад хүрнэ” гэж тайлбарлажээ.  

Д.Трамп ийнхүү Хятадаар буулт хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа мэт мэдэгдэл хийсэн ч АНУ-ын хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдаж, S&P 500  индекс нэгдүгээр сараас хойших хамгийн доод хэмжээнд очжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)