А.Меркелийн сууж явсан онгоцыг фэн нь машинаараа мөргөжээ

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн хөлөглөж явсан нисэх онгоцыг Дортмунд хотын нисэх онгоцны буудал дээр байхад нь авто машин ирж мөргөжээ. Ослын шалтгааныг тодруулахад онгоцыг мөргөсөн машин нь Дортмундын нисэх буудлын тээвэрлэлтийн үйлчилгээнд явдаг машин байжээ. Уг машины жолооч А.Меркелийн фэн бөгөөд канцлерийн онгоцны зургийг авах гэж машинаасаа буусан хойгуур машин нь өнхөрч онгоцыг мөргөсөн юм байна. Ослын улмаас нисэх онгоцны хамар бага зэрэг гэмтсэн бөгөөд нисэх буудлын ажилтны машины диск эвдэрсэн гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)