Жастин Тимберлейк, Мисси Эллиот нар доктор боллоо

Дуучин, продюсер Жастин Тимберлейк, Мисси Эллиот нар шинжлэх ухааны докторын цол хүртсэн тухай elle.com хуудас мэдээлжээ.Берклийн их сургуулийн хөгжмийн коллежийн нээлтэд оролцох үеэр нь дэлхийн хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дуучдад хүндэт доктор цолыг хүртээсэн байна.

"Ямар ч мөрөөдөл биелэх боломжтой.Зорилгодоо хүрэхийн төлөө цуцалтгүй зүтгэ.Намайг хар л даа.Би одоо шинжлэх ухааны доктор" хэмээн Жастин Тимберлейк төгсөгчдөд урам өгчээ.Харин Мисси Элиот "Амьдралд унах босох тохиолдоно.Гэхдээ чи амьсгалж л байгаа цагт сурч боловсрохоо хэзээ ч орхиж болохгүй" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)