М.Помпео Москвад хийх айлчлалаа цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Москвад хийх байсан ажлын айлчлалаа цуцалжээ. Ройтерс Агентлаг энэ тухай мэдээллээ. Харин АНУ-ын Төрийн Департментын даргын энэ сарын 14-нд Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Гадаад хэргийн сайд С.Лавров нартай хийх уулзалт хүчин төгөлдөр хэвээрээ үлдсэн байна.  

М.Помпео Брюссельд Ираны асуудлаар хэлэлцээрт орох зайлшгүй шаардлага гарсан тул айлчлалаа цуцалсан гэнэ. Энэ хэлэлцээрийнхээ дараа Москвад айлчлахаар төлөвлөжээ. Төлөвлөгөө биелбэл тэрээр төрийн нарийн бичгийн даргын хувиар анх удаа ОХУ-д айлчлах юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)