Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилснээр эрх зүйн орчин бүрдсэн

Үндэсний аудитын газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг  хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийсэн байна. Шалтгалтын эхний үе шат  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцууллаа.

Шалгалтаар 2011-2016 оны хооронд МУХБ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос МУХБ-ны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үздэг. Аудитын тайланд холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд 3 их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг дурьдсан байна. Нийт 16 зөрчил, 8 алдаа аудит хийсэн хугацаанд гарснаас 2 зөрчил нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой байна. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд  төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн. Мөн ашиглалт муу, эргэн төлөлт хангалтгүй, ангилал буурсан төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, эргэн төлөлтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж 786,8 тэрбум төгрөгийн 28 зээлийг эргүүлэн төлүүлэх, зээл төлөгдөх хугацаа болоогүй ч эрсдэлд орсон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад анхааран ажиллах шаардлагатай болсон.

МУХБ-ны зүгээс зээлийн ашиглалтад тавих хяналт хангалтгүй, дамжуулан зээлийн гэрээнд дэд зээлдэгч зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд эх үүсвэрийг МУХБ татах зохицуулалт байхгүйгээс зарим дэд зээлдэгчийн хугацаанаас өмнө төлсөн эх үүсвэрийг арилжааны банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, МУХБ нийт 118.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үр ашигтай удирдах боломжийг алдсан зэрэг олон алдаа, зөрчил үүссэн байсныг тайланд дурьджээ. Үүсээд байсан хүндхэн нөхцөл байдалд цаг алдалгүй үнэлгээ дүгнэлт хийж нэн шаардлагатай байсан хуулийн орчныг шинэчлэн батлуулж, зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн эхнээс нь шийдвэрлүүлж үр дүнд хүрч байгаа талаар мөн дурьдсан байна.

Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь  2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчилүүд бөгөөд МУХБ-ны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгаа. Тухайн үед ажлаа аваад байсан одоогийн удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн 2 жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн 2 жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын  баталгаагүйгээр босгож чаджээ.

 Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байна.

Үндэсний аудитийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг

хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд

 хийсэн гүйцэтгэлийн аудитаар тайлагнасан алдаа зөрчлийн ангилал

/хүснэгтээр/

Алдаа, зөрчлийн товч утга

Мөнгөн дүн

 

 

 

Төгрөг

(mэрбум)

Доллар

(сая)

Иен

(сая)

Зөрчил

1.

МУХБ-ны ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаас баталсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “МУХБ-ны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 3.1.1, 5.1.5, 43.2, 43.2.1 дэх заалтуудыг зөрчин тендер шалгаруулалтыг зохион байгуулалгүйгээр 3,240.0 м2 талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбум төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10.2 тэрбум төгрөгөөр өндөр үнээр худалдан авсан нь арвилан хэмнэлтгүй зарцуулалт болсон байна.

10.2

 

 

зөрчил

2.

МУХБ-ны Гүйцэтгэх удирдлага 2015-2017 онд 5 ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан томилогдсон тэдгээр ажилтанд ажиллаагүй хугацааны цалин, НДШ, тэмдэгтийн хураамж зэрэгт нийт 89.5 сая төгрөгийг зарцуулж, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулжээ.

0.09

 

 

зөрчил

3.

Сангийн яам нь 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,224.7 сая ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

761.1

 

 

алдаа

4.

Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолыг үндэслэн Япон улсын үнэт цаасны зах зээлд арилжаалсан Самурай бондын 30.0 тэрбум иенийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 2014-2017 онд 102.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээсэн байна.

102.1

 

 

алдаа

5.

Хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлоогүйгээс татан төвлөрүүлсэн Евро бондын ашиглалт хангалтгүй байсан төдийгүй МУХБ мөнгөн хөрөнгийг зохистой удирдаж ажиллаагүйгээс нийт 17.9 сая ам.долларын үр ашиггүй зардал гаргаж, 16.0 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.

 

17.9

 

алдаа

6

МУХБ нь Монгол Улсын 2010-2013 оны Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвөөс 16.7-123.0 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа бүрдүүлсэн боловч уг хөрөнгийг удирдлага хангалтгүй дансанд сул байлгаж 1.2-2.2 тэрбум орчим төгрөгийн орлого олох боломжийг алджээ.

1.2

 

 

алдаа

7.

ЗГҮЦ-ны өгөөж 2014 оны 10 дугаар сард 15.538-16.15 хувь байхад Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан 11.0-11.5 хувийн хүүтэй нийт 55.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг худалдан авснаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олох боломж, 2012-2017 оны хугацаанд арилжааны банкуудад зарим төгрөгийн хадгаламжийг Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс 0.05-5.25 пунктээр бага хүүтэйгээр байршуулснаас нийт 17.3 тэрбум төгрөг, ам.долларын хадгаламжийг эх үүсвэрийн хүүгийн түвшнээс 0.25-3.75 пунктээр бага хүүтэй байршуулснаас нийт 0.9 сая ам. долларын орлого олох боломжийг тус тус алдсан гэсэн тооцоолол гарч байна.

19

0.9

 

зөрчил

8.

МУХБ арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө буцаан татсан, мөнгөн хадгаламжийг буцаан татах үеийн хүүгийн зөрүүг хамгийн бага түвшинд байлгах бодлого баримтлаагүй зэргээс нийт 3.5 тэрбум төгрөг, 168.0 сая иений хүүгийн орлого олох боломжийг алдсан байна.

3.5

 

168.0

зөрчил

9.

Арижааны банкаар дамжуулан олгосон1,046.1 тэрбум төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчжээ.

 

1,046.2

 

 

алдаа

10.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Увс аймагт баригдсан 2500 суудалтай наадмын талбайн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шаардлагатай байна.

2.0

 

 

зөрчил

11.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжсэн газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах барих 8.0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ үр дүнгүй болсон байна.

8.0

 

 

зөрчил

12.

УИХ-ын жагсаалтаар батлаагүй байхад Засгийн газрын 2014 оны 274 дүгээр тогтоолоор төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээнд шаардагдах 10.0 сая хүртлэх ам.долларыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг МУХБ-нд зөвшөөрсний дагуу “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д 2.49 сая ам.долларын зээлийг олгосон байна.

0.03

2.5

 

зөрчил

13.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын дагуу онцгой байдлын албаны тоног төхөөрөмжид 19,966,3 сая төгрөг, Засгийн газрын 2014 оны 184 дүгээр тогтоолын дагуу авто замын засвар арчлалтын ажилд 17,164,7 сая төгрөг зарцуулсан нь МУХБ-ны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнд тодорхойлсон зорилго, ТУЗ-ийн 2011 оны 13 дугаар тогтоолоор баталсан зээлийн бодлоготой нийцэхгүй байна.

37.1

 

 

Алдаа

14.

МУХБ нь эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой боловч тус банкнаас олгосон зээлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнээс 1,5 сая ам долларыг орон нутгийн чанартай зарим замуудын зураг төсөл боловсруулах ажилд зарцуулсан байна.

 

1.5

 

Алдаа

15.

Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хэрэгжүүлсэн 9 төсөл, арга хэмжээ нь 2018 оны эцсийн байдлаар ашиглалтад ороогүй, зээлийн санхүүжилт үр ашиггүй болсон байна.

11.5

 

 

Зөрчил

16.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах эсэх нь тодорхойгүй байгаа нь зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болгох эрсдэлийг үүсгэж байна

3.9

4.1

 

Зөрчил

17.

Шинэ төмөр замын төслийн барилга угсралтын ажил 2015 оны 02 дугаар сараас хойш зогссон тул Хөгжлийн банкны эх үүсвэрээр “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтэд зарцуулсан 224,7 сая ам доллар, 3,663,9 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн гараагүй, үр ашиггүй болсон байна. Эх үүсвэрийн зардалд жилд 11,8 сая ам доллар, 384,1 сая төгрөг төлж байна.

3.7

224.7

 

Зөрчил

18.

МТЗ ТӨХК-ий хэрэгцээ, шаардлагыг тооцоолоогүй, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28,6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авснаас дээрх хөрөнгө ашиглалтгүй, МТЗ ТӨХК-ий үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах боломжгүйгээс УБТЗ ХНН-д хариуцуулан хадгалуулж байна.

 

28.6

 

Зөрчил

19.

МУХБ-ны ТУЗ-ийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 75 дугаар тогтоолоор “Ачлал трейд” ХХК-д эмнэлгийн барилга угсралт, дахин санхүүжилтэд зориулж 15,0 сая хүртэл ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэсэн нь МУХБ-ны Зээлийн бодлогод заасан санхүүжилтийн тэргүүлэх чиглэлд нийцэхгүй байсан бөгөөд ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаар тогтоолоор тэргүүлэх чиглэлд эрүүл мэндийн салбарыг нэмж баталсан байна.

Хавдар судлалын үндэсний төв нь “Ачлал трейд” ХХК нь зээлийн санхүүжилтээр барьж буй 120 ортой эмнэлгийн барилгыг жилийн 3 сая ам.доллараар түрээслэн 2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан боловч 3 сая ам.доллараар хэр хугацаанд түрээслэх нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтан зураагүй буюу харъяалсан сайдын албан ёсны зөвшөөрөлгүй тус гэрээ нь улсын төсөвт үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай байна.

36,6

 

 

Зөрчил

20.

“Шинэ яармаг”хорооллын 20 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргаснаар зээл барьцаагүй болж эргэн төлөхгүй байх нөхцөл бүрдэж, улмаар хүү төлөгдөөгүйгээс 17.9 тэрбум зээлийг төгрөгөөр төлөх болсноос валютын ханшийн зөрүү 12,6 тэрбум, нийт 30,5 тэрбум төгрөгийн алдагдлыг МУХБ хүлээхээр байна.

30.5

 

 

Зөрчил

21.

“Хөтөл” ХХК 2012 оны 10 дугаар сарын 19-нд 61,3 сая ам.долларыг жилийн 7,85 хувийн хүүтэйгээр 8 жилийн хугацаагаар авч 5,5 сая ам долларын хүү, 0.24 сая ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлсөн. Үндсэн зээл төлөгдөөгүй 166 хоногоор, хүүгийн төлбөр 622 хоногоор хугацаа хэтэрсэн бөгөөд нийт төлөх зээл, хүү нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр 22.87 сая ам.доллар болж зээл эргэлзээтэй ангилалд шилжсэн байна. “Хөтөл” ХХК нь цементийн үйл ажиллагаанаас олсон гэрээний 5.1.3-т зааснаас бусад борлуулалтын бүх орлогыг Улаанбаатар хотын банкны тоот дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн боловч үйлдвэрийн борлуулалтын орлогыг Худалдаа хөгжлийн банкны Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн дансанд төвлөрүүлэх замаар зээлийг эргэн төлөхөөс зайлсхийж байна. 

 

61.30

 

Зөрчил

22.

Ашиглалт муу, эргэн төлөлт хангалтгүй, ангилал буурсан төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, эргэн төлөлтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж зээлийг эргүүлэн төлүүлэх, /28 зээл/ зээл төлөгдөх хугацаа болоогүй ч эрсдэлд орсон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулах. /нийт 3 зээл/

786.8

 

 

Зөрчил

23.

МУХБ-ны зүгээс зээлийн ашиглалтад тавих хяналт хангалтгүй, дамжуулан зээлийн гэрээнд дэд зээлдэгч зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд эх үүсвэрийг МУХБ татах зохицуулалт байхгүйгээс зарим дэд зээлдэгчийн хугацаанаас өмнө төлсөн эх үүсвэрийг арилжааны банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, МУХБ нийт 118.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үр ашигтай удирдах боломжийг алдсан байна.

118.7

 

 

Алдаа

24.

Салбар хариуцсан яамны зүгээс бодлогын хувьд дэмжигдэж, холбогдох арилжааны банк болон Хөгжлийн банкны шаардлагын хангаж, санхүүжилт олгох зээлийн хорооны шийдвэр гарч зээл олгогдсон боловч төсөл хэрэгжүүлэгч зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байх тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэв.

Үүнд: “Финаншл алиянс” ХХК-ийн 18,000.0 сая төгрөгийн, “Драгон холдинг” ХХК-ийн “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8,400.0 сая төгрөгийн, “Гранд стони” ХХК-1,400.0 сая төгрөгийн, “Чойр хайрхан” ХХК-ийн 1,300.0 сая төгрөгийн зээл.

29.1

 

 

Зөрчил

Нийт

3,011,3

341.5

168.0

 

 

 

3,011,3

341.5

168.0

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)