Хөрсний асуудал зөвхөн Монголын биш дэлхийн нийтийн толгойн өвчин. НҮБ-ын судалгаагаар сүүлийн 150 жилд үржил шимт хөрсний 50 хувь, жилд дунджаар 10 сая хөрс эвдэж алга болж байгаа аж. Энэ асуудал хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж эхэлсэн учир 2015-2025 оныг дэлхийн хөрсний 10 жил гэж зарлаж тодорхой ажлууд хийж эхэлжээ. Харин Улаанбаатарт тулгамдсан асуудал хэвээр байна. Хотын хөрсний 88 хувьд нянгийн тэр дундаа хүнд металлын бохирдлын эзлэх хувь хэмжээ өссөөр иржээ. Агаар, ус, хөрсний бохирдол уялдаа хамааралтай учраас тэмцэх ажлыг хамтад нь өрнүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хор нөлөөгөөр хөрсний бохирдол агаарынхаас ч илүү уршигтай аж.

Бохирдол үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл хог. Удаах байранд нүхэн жорлон орж байна. Бохирдолтой хэсэгт кадми цайр, хүнцэл, хар тугалга гэх мэт 6-7 төрлийн хүнд металл илэрсэн гэж Байгаль орчин аюулгүй байдлын төв ТББ-аас мэдээлсэн юм. Манайд үндэсний хэмжээнд хөрсний бодлого бий ч хэрэгжилт хангалтгүй.