Пепээр бахархах таван шалтгаан

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн аваргын хувь заяа өнгөрсөн шөнө шийдэгдэж, Пеп Гвардиолагийн  “Манчестер сити” ялагчаар тодорлоо. Тэдэнтэй “Ливерпүүл” ширүүн өрсөлдөж, үр дүнд нь олон, олон дээд амжилт шинэчлэгдэн хөлбөмбөг сонирхогчдыг сэтгэлийн цэнгэл эдлэв. “Хотынхон” Сэр Алекс Фергюсоны “Манчестер Юнайтед” 2013 онд аваргаа хамгаалснаас хойш дараалж түрүүлсэн анхны баг болсон бол “Ливерпүүл” 97 оноо авсан ч аваргалж чадаагүй гэсэн содон амжилтаар түүхэнд нэрээ бичүүлсэн юм.

Мөн “Манчестер сити”-гийн “уураг тархи” нь болсон Пеп Гвардиола дасгалжуулагчийн карьертаа 26 дахь цомоо хүртэж, Жозе Моуриньог ардаа орхин бүх цаг үеийн  хамгийн амжилттай дасгалжуулагч болжээ. Тэдний ард Карло Анчелотти 19, Сэр Алекс Фергюсон нар 19, 18 цомтой тэдний ард бичигдэж байна.

Гэхдээ Пепийн хувьд харьцангуй хожуу карьераа эхлүүлж, маш богино хугацаанд амжилтын тэсрэлт хийсэн гэдгээрээ бусдаас онцгойрно. Энэ тал дээр түүнийг гүйцэх дасгалжуулагч байхгүй. Ингээд Пепийн амжилтын онцлогийг тодруулах зургаан баримттай танилцацгаая. Энэ баримтыг цааш нь үргэлжлүүлэх боломж байсан гэдгийг бас тодотгоё.

Баримт 1.

2008 оноос хойд Пеп Европын топ лигүүдэд 10 улирлыг өнгөрүүлсэн /2012-2013 оны улирлыг өнжсөн/. Тэдгээр 10 улирлынхаа наймд нь /”Барселона”-тай 3 удаа, “Бавари”-тай гурав, “Манчестер сити”-тэй хоёр/ түрүүлж, хоёр, гуравдугаар байрт тус бүр нэг удаа /”Барселона”-тай хоёрдугаарт, “Манчеестер сити”-тэй гуравдугаарт/ орсон гайхам амжилтыг гаргажээ.

Баримт 2.

Дасгалжуулагч болсноосоо хойш аваргын титмийг алдалгүй дөрвөн улирлыг өнгөрүүлээд 2013-2014 оны улиралд л аваргын цомыг анх удаа бусдад алдаж үзсэн байна.

Баримт 3.

Тэрээр Испани, Герман, Английн дээд лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч.

Баримт 4.

Өнгөрсөн жил аваргалахдаа Премьер лигт нэг улиралд авсан оноо /100/, хожил /32/, гоол /106/, дараалсан хожил /18/ гэсэн үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон. Энэ улиралд бүх тэмцээнд оруулсан гоолын тоогоор /160/ дээд амжилт тогтоогоод байгаа бөгөөд Цомын тэмцээний финалын тоглолтоор амжилтаа улам ахиулах боломжтой байна.

Баримт 5.

Замналынхаа турш 26 цом хүртсэн. Испанийн АШТ-д гурав, цомын тэмцээнд хоёр, супер цомд гурав, Германы Бундеслигт гурав, цомын тэмцээнд хоёр, Английн Премьер лигт хоёр, Лигийн цомд хоёр, Супер цомд хоёр, “Аваргуудын лиг”-т хоёр, Европын супер цомд гурав, Клубуудын ДАШТ-д гурав түрүүлжээ. 26 цом хүртэхдээ 581 тоглолтод багаа удирдаж орсон нь 23 тоглолт тутамд нэг цом хүртдэг гэсэн “аймшигтай” статистик үзүүлэлтийг бий болгож байна. Долоо хоногийн дараа тэрээр Английн флмын тэмцээний шигшээ тоглолтод оролцох бөгөөд 27 дахь цомоо хүртэх магадлал өндөр байна.

Дасгалжуулагчаар орсон 581 тоглолтынхоо 433-т нь хожиж, 1388 оноо авчээ. Хожлын хувь нь 74 болж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Сэр Алекс аас илүү гэхээр үнэхээр мундаг байна аа дасгалжуулагчийн арга барил мундаг юмаа.

    0 0 Хариу бичих
  2. Мөнгөөр зоддог том багт бэлэн материал дээр л ирдэг хүн, Клопп, Почеттино шиг баг босгож амжилт гаргадаг хүн бол биш

    0 0 Хариу бичих
  3. Сайн дасгалжуулагч л том багийг том болгодог. Ман сити хэчнээн одтой байгаад муу тоглохыг хэн байг гэх юм бэ

    0 0 Хариу бичих
    • Түүз дадартай байгаад хождог бол дасгалжуулагч урьж мөнгө үрээд хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу

      0 0
  4. dandaa l tom bagiig songoj irdeg. bagiin ezduud heregtei gsen mungiin uguul hussen toglogchoo munguur zodool awchdiishd. minii huwid bol neeh mundag lag dasgaljuulagch gj boddoggui. dundaj bagiig awaad uz l dee uuriinhuu taktikaar ligt turuulhiin harhimsan

    0 0 Хариу бичих
  5. Пепт гайхах зүйл юу ч бхгүй Түүз туг дадар хүн авчихсан ямарч тэнэг хождог Түүнтэй яг адил

    0 0 Хариу бичих