Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Урлагийн холимог төрлөөр оролцож байгаа үзэсгэлэнгээ монголчууд “Агшин зуур” гэж нэрлэжээ. Уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дусал” бүтээл л гэхэд хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ.

Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайнд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмэйч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж. Намуу тайван хирнээ хүчирхэг, бас гүнзгий дуурьсах аялгуунд автаж зарим үзэгч бясалгаж, зарим нь уйлж байсан гэнэ.

Венец хотын Калле дел Форно хэмээх нарийн гудамжинд байрших Монголын павильоны куратор Б.Гантуяатай уулзахад “Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна” гэлээ.

Венецийн биенналь бол 2 жил тутамд зохиогддог  хамгийн том, нэртэй хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ жил 150 гаруй улсын 1000 гаруй уран бүтээлчид оролцож байна. 7 сарын турш үргэлжлэх энэ арга хэмжээний нээлтэнд дэлхийн олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, 20 гаруй мянган, урлаг судлаачид, уран бүтээлчид, цуглуулагчид, сонирхогчид иржээ. Монголын павильоны нээлтэд олон орны куратор, урлагийн мэргэжилтэн нийт 100 гаруй хүн зочилж, Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж нээж үг хэлэв.

Түүнчлэн Карстен Николай болон Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байлаа.

Уг үзэсгэлэнг Монголын боловсрол, соел, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж, МИАТ, Германы Гете институт, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад байгууллагууд ивээн тэтгэж ажиллажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Венецийн биенналь гэж юуг нь мэдэхгүй малнууд зүгээр сэтгэгдэл битий бичээч гуйяаа малнууд минь -_-

    0 0 Хариу бичих
    • мал гэж хараагаад байгаа хүн Венецийн биналийг мэддэг байгаа нь харамсалтай юм

      0 0
  2. Ingej hudlaa garchig @Haaj hun huurhaa boliosoi

    2 0 Хариу бичих
  3. bayar

    0 1 Хариу бичих
  4. Bichileg uzmeer sonsmoor baina

    0 0 Хариу бичих
  5. энд Монголдоо болсон эвэнтийн чи үзсэн бол... ийм site энэ тэр гэсэн юм бичихгүй л байсан байхдаа. мэдээ мэдээлэлээ өөрөө очоод авч сур энэ доорх Setgegdel - ийн нөхөр минь.

    0 0 Хариу бичих
  6. Tom site baij iim garchig ugj l bdg. Shuugian tarilaa yu? Huurhiisduu niigemdee taaruulan yalzarch bgaa site bn

    0 1 Хариу бичих
  7. Ямар гоя нэртэй гудамж вэ?дель форно нтр

    0 0 Хариу бичих
  8. энд очсон залуусаараа бахархая

    2 0 Хариу бичих
  9. САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БИД ЭВТЭЙ БАЙХАД ХҮЧТЭЙ...АМЖИЛТ ХҮСЬЕ. ЖАНЦАНХОРЛОО ДҮҮД,МӨН ГАНТУЯАДАА!

    3 0 Хариу бичих
  10. Эсгий хийх газар хүүхэд нохой хоёр хэрэггүй гэдэг биз дээ. Дарга хүүхэд 2 төрийн мөнгө үрж тэнд юу хийнэ ээ.

    0 4 Хариу бичих
  11. Яамны том дарга хүүхдээ дагуулаад явсан гэсэн.

    1 1 Хариу бичих
  12. Ichdeg boloosoi. Shuugiad baigaa um baihgui ugaasaa buh l ulsiin uzuulberiig uzeheer heden 10 myangan sonirhogch ochson. Bugdiin useed yavaa um

    10 1 Хариу бичих
  13. Уг нь монгол хүн бүр монголоо гэсэн нэрээр сайнаар дэлхий дахинд таниулах л хэрэгтэй юм даа. Энэ залуустаа баярлалаа. Эх орноо хараар дуудуулж яваа этгээдүүдийг төр хяналтдаа авч гадаадаас хүчээр авч ирж зохих шийтгэлийг нь хүртээх нь зөв. Зөвийг нь дэмжиж урамшуулъя ,бурууг нь засаж шийтгэе

    5 0 Хариу бичих
  14. Gol ni daruuhan bh heregtei shvv unshigchidaa.

    0 0 Хариу бичих
  15. Сайхан байнаа.

    0 0 Хариу бичих
  16. Зэрлэгүүд гэхэд овоо юмаа гээд шуугиад байгаа байх

    4 0 Хариу бичих
  17. шуугиан тарьж байна энэ бол худлаа шүү даруухан бай

    6 1 Хариу бичих
  18. Баяр хүргэе! Урлаг спорт хоёроор улсаа мандуулж сэтгэл дэвтээх юм даа Амжилт

    0 0 Хариу бичих
  19. Өөрсдийгөө байнга хөөргөж байдга болимоор юм аа. Хаана ч байсан хэдэн хүн ирж үзэж л таарна биз дээ тэрийг нь шуугиулж байна майна гэчих юм аа

    19 1 Хариу бичих
  20. Монгол хөөмий л нэрийг авч гарч бгаа биз. Тэрнээс биш энэ хар хөөсөн балиар юм монголыг илэрхийлээд сурталчилаад бдг юу л бол

    2 6 Хариу бичих
  21. ene gadaadiin hun jhan hesgiig tavisan bn https://www.instagram.com/p/BxNyAHKnon1/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

    0 3 Хариу бичих
  22. Bichlegiig n tavij blohuu

    1 0 Хариу бичих
  23. Баяр хүргэе! Дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлчиддээ амжилт хүсье. Та нар мундаг шүү.

    0 2 Хариу бичих
  24. Монгол улсын нэрийг гаргаж яваа уран бүтээлчид баяр хүргэе мундаг шүү амжилт

    1 1 Хариу бичих