Тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Тавдугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 1102 дуудлага хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 776 дуудлага нь зам тээврийн осолын дуудлага байв. Энэ тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ нь өмнөх тав хоногуудын ослын мэдээтэй харьцуулахад өндөр тоо юм. Осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явганаар хөдөлгөөнд оролцож байжээ. Эдгээр хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа осолд өртсөн байна. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргүүдэд харьяа байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт, асфальтан зам дээр “Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй нас баржээ. Мөн тавдугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Толгойтын замд “Рruis” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтсэн хэргүүд бүртгэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гарц гармаар гарч явсан 9 хүүхдийг осолд оруулсан байна. Энэ ямар эмгэнэлтэй зүйл болохыг мэдэж байна уу? Машин уначихаараа л дүрмээ баримтлахгүй явган зорчигчийг элэг барин урдуур нь дайрч ирсэн муу зуршил чинь эцэстээ ийм байдалд хүргэж байгаа юм шд. Чи дандаа машин унах уу? Явган явах хэрэг гарна, үр хүүхэд хамаатан садан чинь ч явган явна. Тэр үед нь дайраад байвал яах вэ? Чи машин уначихаад цагтаа амжихгүй яарч яваа бол явган хүн бүр л хоцорч байж болно. Жоохон уужуу байж замын хөдөлгөөний дүрмээ баримтлаж бай л даа. Улаан байтугай шар гэрэл ч битгий дайр, уулзвар руу орж амжаагүй бол шар гэрлээр зогсож бай, шар гэрэл чинь ийм осол гарахаас л сэргийлж хийсэн зүйл шүү дээ. Гадны оронд дүрмээ яаж баримтлаж байгааг харсан л байх, тэр чинь эхлэж хэн нэг нь дүрмээрээ явж эхэлсэн учраас л өнөөдөр тийм түвшинд хүрсэн. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхлэж сайн хандлагыг түгээ. Үйлийн үр гэж байдаг, тогтоосон сайн хандлага чинь хожим чиний хайртай хүмүүсийн амийг хамгаална. Эцэст нь манай хууль сахиулагчид гэж үхээнц дорой хүмүүс байнаа. Улаан цайм нүдэн дээр нь дүрэм зөрчөөд байхад хараад зогсоод байна. Өнөөдөр засах боломж нь байхад харж зогсож байгаад сүүлд боломжгүй болсон хойноо хичнээн шүүмжлээд хэрэг болохгүй шүү. Дүрэм зөрчөөд байгаа хүмүүсийг торгоод байхад улсын төсөвт ч нэмэртэй баймаар юм. Амьдралтай сайн хууль батлаж чадахгүй, түүний хэрэгжилтийг хангуулж чадахгүй байгаа эрх баригчдыг бүрмөсөн сонгохгүй байх хэрэгтэй байна. Тэгж байж тэд нар хууль сахиулагчдыг ажиллах ёстойгоор нь ажиллуулж чадна.

    0 0 Хариу бичих