25571 суудлын автомашин импортоор оруулжээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2019 оны эхний дөрвөн сард  тээврийн хэрэгслийн нийт импорт 328.8 сая ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 46.1 сая ам.доллароор өссөн дүнтэй байгаа юм. Тээврийн хэрэгсэл нь нийт импортын 18.6 хувийг бүрдүүлж байна.

Улсын хилээр суудлын машин 25571 орж ирсэн бол 7251 ширхэг ачааны автомашин импортложээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 40 хувиар буюу 10 мянга 207-аар, ачааны автомашины импорт 14 хувиар буюу 1669-ээр тус тус нэмэгдээд байна.

Үүнээс гадна 2019 оны эхний дөрвөн сард 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад ийм төрлийн барааны импорт 9.9 сая ам.доллароор буюу 2.7 хувиар нэмэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)