Сошиал сүлжээнд хүмүүсийн өөрсдийн сонирхлоосоо гадна бусдын анхаарлыг татах, ашиг олох зорилгоор элдэв янзын бичлэг хийж тавьдаг. Сошиал медиаг ашиглан ашиг ологчдын нэг хэсэг нь олон үндэстний хоолны соёлыг таниулах, нэг дор их хэмжээгээр идэх гэх мэт төрөл бүрийн бичлэг хийдэг. Тэдний нэг, азийн үзэгчдэд илүүтэй танигдсан, Seaside Girl Little Seven нэрээр шууд бичлэг хийдэг хятад бүсгүйд нэгэн азгүй явдал тохиолджээ. Хятадын чөлөөт бичлэгийн орон зай болсон Куайшоу платформд шууд бичлэгээ цацаж байх үед нь зооглох гэж байсан амьд наймаалж нь бүсгүй рүү дайрч хацарт нь тэмтрүүлээрээ шигдсэн байна. Найман хөлт наймаалжийг Азийн олон орон, тэр дундаа Хятад, Тайвань, Солонгост хамгийн үнэтэй хоолоор нэрлэдэг төдийгүй амьдаар нь зооглодог этгээд уламжлалтай. Seaside Girl Little Seven-ийн бичлэгийн 50 дахь секундэд уг дайралт болсон аж. Бүсгүй хоолтойгоо дайтаж, сүүлдээ бүр уйлж эхэлжээ. Удаан ноцолдсоны эцэст бүсгүй наймаалжийг хацраасаа салгасан ч багахан шархтай үлджээ.