Экспортын орлого 2.5 тэрбум ам.долларт хүрчээ

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын экспортын орлого 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс  386.6 сая ам.доллараар буюу 18.2 хувиар өссөн дүн аж. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр эрдэс бүтээгдэхүүний экспорт 316.6 сая ам.доллараар,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 51.4 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 29.7 сая ам.доллараар  өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Тэгвэл төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6 хувь буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна. Энэ онд манай улс уул уурхайн салбараас Улсын төсөвт гурван их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөөд байгаа билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)