Орчин үеийн урлагийн үндэсний зөвлөлдөх уулзалт болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран орчин үеийн урлагийн үндэсний зөвлөлдөх уулзалтыг маргааш буюу тавдугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Монголд орчин үеийн урлаг, соёлыг дэмжих ямар бодлого байдаг вэ? Уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүдийн хувьд Монгол Улсын ирээдүйн бүтээлч үйл ажиллагаанд түлхэц болох бодлогод хэрхэн нөлөөлж болох вэ? Бусад улс орнууд дижитал урлаг гэх мэт шинээр гарч ирж буй боломж, сорилтуудыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? зэрэг асуултуудад энэхүү зөвлөлдөх уулзалтаар хариу өгөх юм. 

Соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцид Монгол Улс 2007 онд нэгдэн орсон аж. Энэхүү конвенцийн хүрээнд соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлого, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх улс орнуудын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг байна. Түүнчлэн энэхүү үйл явц нь мэдээлэлтэй, оролцоотой, ил тод үйл байдлыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулж тайлангаа ЮНЕСКО-д илгээдэг юм байна. Монгол Улс 2012, 2016 онуудад ийм тайланг хүргүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)