“Аваргуудын лиг”: Испанийн баг 2013 оноос хойш анх удаа шигшээ тоглолтод шалгарсангүй

“Барселона” “Ливерпүүл”-д хожигдсоноор Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээний шигшээ тоглолтод 2013 оноос хойш анх удаа Испанийн баг шалгарч үлдсэнгүй. 
“Аваргуудын лиг”-т 2014, 2016, 2017, 2018 онд “Реал”, 2015 онд “Барселона” түрүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл, Испанийн багууд сүүлийн таван жил түрүү алдаагүй байсан нь энэ жил ийнхүү тасарч байна.   
Хагас шигшээгийн нөгөө тоглолтод Англи /Тоттенхэм/, Голландын /Аякс/ багууд шалгарч үлдээд байгаа билээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Bnga l top league-iim bag turuulj bxaar yarshig zugeer Ajax turuulchixeesei

    0 0 Хариу бичих