"Queen" хамтлагийнхан хатан хаанаас ч илүү хөрөнгөтэй

Queen рок хамтлагийн гурван хөгжимчин хатан хаанаас илүү хөрөнгөтэй гэж The Sunday Times сонинд бичжээ.

Брайан Мэй, Рожер Тейлор, Жон Дикон гурвын хөрөнгийн нийлбэр нь  445 сая фунт стерлинг (586 сая доллар) болж байгаа бол хатан хааны хөрөнгийг 370 сая фунт (487 сая доллар) гэж үнэлэв.

Хамтлагийн гишүүн тус бүр энэ онд 25 сая фунт стерлинг (33 сая доллар) олжээ. Мэдээж хөрөнгө өсөхөд нь өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан “Богемын магтуу” киноны амжилт нөлөөлжээ. Queen хамтлагийн түүх, гоцлол дуучин Фредди Меркьюрийн тухай өгүүлдэг уг кино Оскарын наадмаас дөрвөн шагнал хүртсэн юм.

Меркьюри агсны найз бүсгүй Мэри Остинд киноны орлогын 19 хувь очно гэдэг нь нэгдүгээр сард тодорхой болсон. Фреддийн гэрээслэлээр түүний нэртэй холбоотой ашгийн 50 хувийг Остин авч байх ёстой. Хөгжимчний эцэг эх нь нас барсны дараа Остины авах хувь 75 болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Богем байхдаа яахав дээ, ккк. Бохээм гээч дээ ядаж.

    0 0 Хариу бичих
    • мантуу гэж бичээгүй нь их юм :)

      0 0