Нью-Йорк хотын Метрополитан музейд хандив цуглуулдаг Холливудын оддын хамгийн том хувцас загварын шоу гэж хэлж болох арга хэмжээ бол “Met Gala” юм. Энэхүү шоунд оролцож, өмссөн хувцсаа гайхуулахын тулд нэг хүн 25 мянган ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд энэ мөнгө музейд хандив болон үлддэг байна. Энэ жилийн ёслолд оролцогчдын гоёлоос танилцуулж байна.