Гуравдугаар эмнэлэгт хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээг анх удаа хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг дөрвөн хүүхдэд Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа хийжээ. Тус эмнэлэг нь анх 2016 оноос эхлэн улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлсэн ч хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан юм. Уг хагалгааг Япон улсын Нара мужийн “Тенри” эмнэлэг, Хоккайдо их сургуулийн эмнэлгийн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар хамтран хийжээ. Тэд хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийснээс яаралтай хагалгаа хийх шаардлагатай дөрвөн хүүхдийг сонгосон аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)