Үндэсний аудитын газрын даргад нэр дэвшигч Д.Занданбат гэж хэн бэ?

УИХ-ын өнгөрсөн долоо хоногт Үндэсний аудитын газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Учир нь тус газар албан ёсны удирдлагагүй болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдож хууль шүүхийн байгууллагад дуудагдах болсонтойгоо холбоотойгоор албан тушаалаасаа түдгэлзээд байсан юм.. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд дуудаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон юм. Гэвч тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр түдгэлзээд шалгуулах санал гаргасныг нь УИХ хүлээж авсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа учраас тус байгууллагыг цаашид удирдлагагүй байлгаж болохгүй гэж үзсэн бололтой. Ийнхүү албан тушаалынх нь томилгоог хэлэлцэх гэтэл Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тиймээс түүнийг чөлөөлөх, орных нь хүнийг томилох асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарга асан Д.Занданбатыг нэр дэвшүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбатыг танилцуулъя.

Боловсрол:

1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль

1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч

1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга

2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга

2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

Тэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаасаа чөлөөлөгдсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Хүрэлбаатар сайд Заяабалыгаа татварын дарга болгох гэж худлаа гүтгэсэн удахгүй бүх зүйл нь илчлэгдэнэ Заяабал бүх шалгуураар татварын даргад тэнцэхгүй жинхлэж чадахгүй түр орлоод явж байгаа биздээ төрийн өмчийн концест байхдаа төрийн албаны зөвлөлийн даргын дүгнэлтийг хуурамчаар үйлдэж ажилд орсон нь баригдаад бөөн онигоо болсон Заяабал хутгасан хорондоо өөрөө унанаа удахгүй эхнэр хүүхдээ зодсоор байгаад салсан чамд ингэж увайгүй явах хугацаа жоохон үлдсэн цаг нь болохоор бүх баримтыг илчилнэ

    1 0 Хариу бичих
  2. Хүрэлбаатар сайд Заяабалыгаа татварын дарга болгох гэж худлаа гүтгэсэн удахгүй бүх зүйл нь илчлэгдэнэ Заяабал бүх шалгуураар татварын даргад тэнцэхгүй жинхлэж чадахгүй түр орлоод явж байгаа биздээ төрийн өмчийн концест байхдаа төрийн албаны зөвлөлийн даргын дүгнэлтийг хуурамчаар үйлдэж ажилд орсон нь баригдаад бөөн онигоо болсон Заяабал хутгасан хорондоо өөрөө унанаа удахгүй эхнэр хүүхдээ зодсоор байгаад салсан чамд ингэж увайгүй явах хугацаа жоохон үлдсэн цаг нь болохоор бүх баримтыг илчилнэ

    1 0 Хариу бичих
  3. Хууль зөрчсөн үнлэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол дахин удирдах албанд томилох нь байж болмооргүй юмаа. Төр улс төржсөний илрэл шүү дээ. Нам дэмжсэн гээд байгаа аоай л юмаа.

    1 0 Хариу бичих
    • Хүрэлбаатар сайд Заяабалыгаа татварын дарга болгох гэж худлаа гүтгэсэн байхгүй юу удахгүй бүх зүйл нь илчлэгдэнэ Заяабал бүх шалгуураар татварын даргад тэнцэхгүй жинхлэж чадахгүй түр орлоод явж байгаа биздээ төрийн өмчийн концест байхдаа төрийн албаны зөвлөлийн даргын дүгнэлтийг хуурамчаар үйлдэж ажилд орсон нь баригдаад бөөн онигоо болсон Заяабал хутгасан хорондоо өөрөө унанаа удахгүй эхнэр хүүхдээ зодсоор байгаад салсан чамд ингэж увайгүй явах хугацаа жоохон үлдсэн цаг нь болохоор бүх баримтыг илчилнэ

      0 0
  4. Хууль зөрчсөн байж удирдах албан тушаалд дахин томилогдож болохгүй л баймаар. МАН-ын бүлэг 100 хувь дэмжсэн гэнээ. Дэндүү юм.

    0 0 Хариу бичих
  5. Заавал ингэж холио солио хийх хэрэг байгаа юм уу, юм хийж зөв удирдаж байгаа хүмүүсээ халаад... арай дэндүү юм аа

    2 0 Хариу бичих
  6. Ямарч хууль зүйн мэдлэггүй.хэл ус ч үгүй яасан болрвсрол муутай хүн бэ.Тэгээд бас хууль зөрчсөн гээд байгаа.Төрийн албанд тохирохгүй л санагдана.Одоо байгаа энэ Хүрэлбаатар гэдэг хүн нь их зөв зүйтэй үйл ажиллагаа явуулж байна шдээ.УИХ-н зарим нэг нөхдүүд өөрсдийнх нь хэрэг илрэнэ гэж айгаад энэ хүнийг холдуулах сонирхолтой байх шиг .Өндөр мэдлэг боловсролтой.чадалтай.зөв зарчимч хүмүүсийг хааж боож оронд нь өөрсдийнхөө гар хөл болгох боломжтой л бол хэнийг ч байсан хамаагүй томилдогоо болиосой.

    2 0 Хариу бичих
    • Харин тиймээ.

      0 0
  7. хөөрхий минь хүрэлбаатар гүтгэсээр байгаад буулгасан гэмгүй ажлаа бодсон хүн байсан

    2 0 Хариу бичих
  8. Таньд ажлын амжилт хүсье нүдээ олсон томилгоо байна

    0 0 Хариу бичих
  9. жинхэн хорны хүн байна урьд хийсэн ажил нь мэрэгжилээсээ өөр юм байна шүү дээ ямар сайд биш (сайд мэрэгжилийн багтай энэ байцаагчид юу байх бэ өөрөө мэдэхгүй )мэддэг байгаад дипломгүй тэгээд бас дарга хийдэг мундаг эр ээ

    0 0 Хариу бичих
  10. Zandanshatar ni hamaagui deer baih. Zandanbat ni ajil hiine gej dee

    0 0 Хариу бичих
  11. хууль зөрчигч яаж ҮАЕГ-ыг удирдахын бол?

    1 0 Хариу бичих
    • Хууль зорчоогуй Хурэлбаатар гутгэсэн

      0 0
  12. МАН-ынхан овоо нүдээ олсон хүнээ дэвшүүлсэн байх чинь...

    2 0 Хариу бичих