Хаад амьд ахуйдаа ширээгээ шилжүүлж, өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдол цөөнгүй.Европын хаад, вангуудад түгээмэл энэ үзэгдэл япончуудын хувьд шинэ байлаа.Нас өндөр гарсан Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ хүүдээ шилжүүлэхйн тулд парламент тусгай хууль баталжээ.

Нидерландын хатан хаан Беатрикс 2013 онд хүү Оран-Нассаугийн жонон Виллем-Александрт титмээ шилжүүлээд гүнж цолтой үлдэв.

Их Британийн Виндзорын овгийн VIII Эдуард нөхрөөсөө салсан америк эмэгтэйтэй гэрлэхийн тулд 1937 онд хаан ширээгээ орхижээ.

Нидерландын хатан хаан Вильгельмина 1948 охин Юлианад хаан ширээгээ өгөөд бизнес эрхлэж, ном бичих болов.

Испанийн хаан Хуан Карлос 2014 онд хүү жонон Фелиппдээ титмээ шилжүүлэв.

Нидерландын хатан хаан Юлиана 1980 онд 71 насандаа том охин Беатрикс гүнжид хаан ширээгээ шилжүүлэв.

Люксембургийн аугаа герцог Жан нас өндөр боллоо хэмээн хаан ширээнээс 2000 онд татгалзжээ.

Люксембургийн аугаа герцогийн ахайтан Шарлотта 1961 хүү Жанд захирах эрхийг өгөөд 1964 онд түүнийг хаан болгов.

Бельгийн хаан II Альберт хүү Филиппыг хаан болгов. Эрүүл мэндийн байдлаар ширээнээс татгалзсан хаан хатан хоёр цолоо хадгалан үлджээ.