Ерөнхий сайд  У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс энэ сарын 10-ыг хүртэл Хэнтий аймагт ажиллана. Тэрбээр, өнөөдөр Жаргалтхаан суманд ажиллаж, тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонсжээ. Түүнчлэн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өгсөн аж. Цаашлаад аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах аж. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролыг салбарын үйл ажиллагаатай танилцах юм байна.  Мөн энэ сарын 7-ны 11.00 цагт “Хан Хэнтий” чуулгын байранд иргэдтэй уулзах  гэнэ.