Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж Нийслэлийн дөрвөн дүүргийн 16 газарт цахилгаан тасраад байсан. Тэгвэл эдгээрийн дөрвийг нь засварлаж, хэвийн ажиллуулж эхэлсэн байна. Үлдсэн 12 хэсэг газрын цахилгааныг УБЦТС-ний ажилчид засварлахаар ажиллаж байгаа аж.
Цас хүчтэй шуурч ажилд нь саад болж байгаа учир хэрэглэгчдийг хэдийд цахилгаанаар хангах нь одоогоор тодорхойгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 14-Хороо, Сонгинохайрхан дүүргийн 1-25-р хороо, Тахилт орчим, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Сүхбаатар дүүргийн 1,2-р хороонд тус тус цахилгааны саатал гараад байгаа аж.