Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний бичиг үсгийн өдрүүдийн нээлт болгон Үндэсний номын сангааас санаачлан зохион байгуулсан уг ёслолд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар болон хэл бичиг, соёл, утга зохиолын салбарын алдартнууд, сурагчдын төлөөлөл оролцжээ.