Д.Нарангэрэл: Баян-Өлгийд амиа алдсан хүмүүс тарваганы элэг, цөс, бөөр түүхийгээр нь залгисан

Өнгөрсөн сарын 29-30-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан. Уг хэрэг явдлыг  тарваган тахлын тохиолдол байж болзошгүй гэж үзэн тус аймагт хөл хорио тогтоосон. Ингэснээр Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байгаа бөгөөд мэргэжлийн багийн дүгнэлт гарчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Өчигдөр Баян-Өлгий аймагт шуурхай баг ажиллахаар явсан. Мэргэжлийн багийн дүгнэлтийн талаар тодруулахгүй юу?

-Эрүү мэндийн яам, Улсын онцгой комисс болон Зоонозын өвчин судлалын  эмчийн баг газар дээр нь ажиллаж байна. Эхний ээлжинд Зоонозын өвчин судлалын эмчийн баг шаардлагатай эм тариа, оношлуур, аппаратаа авч явсан. Үүний дүр дүнд 19.00 цагийн орчимд шинжилгээний дүгнэлт гарч тарваган тахал мөн болохыг тогтоосон. Олон нийтийн яриад байгаа шиг байдал хүндэрсэн юм байхгүй. Эмнэлэг болон бусад албан газрууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн хүмүүстэй хамгийн ойр байсан 152 хүнийг тусгаарлаж, эмчилгээнд оруулсан. Одоогийн байдлаар тэндээс өвчний шинж илэрсэн хүн байхгүй.

-Халдвар авсан шалтгааныг тарваганы хүн мах буюу элэг, цөс түүхийгээр нь залгисан гэдэгтэй холбоод байсан. Халдвар авсан шалтгаан нь энэ болж таарав уу?

-Бидэнд одоогоор ирсэн мэдээллээр “Эхнэр нь бөөр буюу хүн мах залгисан” гэсэн. Өнөөдрөөс авсан нэмэлт мэдээллээр нөхөр нь бас “Тарваганы элэг, цөс түүхийгээр нь залгисан” гэлээ. Бөөр, элэг, цөс буюу хүн маханд тарваганы үүсгэгч буюу бактер хамгийн их хадгалагддаг. Тэгэхээр энэ нь нөгөө хүндээ халдвар маш ихээр тараадаг. Ер нь түүхий тарваганы эд, эрхтэн идэх нь сайн гэдэг нь ШУ-аар нотлогдоогүй. Ам дамжсан ярианд итгээд ийнхүү түүхий мах залгисан нь нэг гэр бүлийн хоёр хүн амь эрсдэж, 0-12 насны дөрвөн хүүхэд өнчин үлдэх шалтгаан боллоо. Тун харамсалтай байна. Тарваганы эд, эрхтэнийг түүхийгээр нь залгиж болохгүй гэдгийг иргэдэд анхааруулмаар байна.

-Вакцинд хамрагдаагүй байсан уу?

-Энэ жилийн вакциныг долоодугаар сараас хийж эхлэх хуваарьтай байгаа. Нөхрийн тухайд өнгөрсөн жил тарваган тахлын вакцин хийлгэсэн гэдэг мэдээлэл байна. Тиймээс ч эмнэлзүйн хувьд нөхрийн шинж тэмдэг бүдэг хэлбэртэй яваад, эмнэлгийн тусламж авч чадаагүй бөөлжиж нас барсан. Үүнийг бид нарийн шалгана.

-Тухайн орон нутгаас ирсэн онгоцны зорчигчдыг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эхнэрт нь хийсэн шинжилгээгээр тарваган тахал эхлээд гэдэсний хэлбэртэй  байснаа дараа нь үжил буюу бүх биеэр тархсан гэдэг нь тогтоогдсонТиймээс Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаад, эхлээд хэсэгчилсэн хөл хорио тавьсан бол өчигдрөөс эхэлж өндөр зэрэглэлийн горимд шилжсэн. Энэ утгаараа бид тус аймгаас агаарын хөлгөөр ирсэн 13 хүнийг тусгаарлаж шинжилгээнд оруулсан. Үүнд тус аймгаас ирсэн 11 хүн, хоёр нь онгоцны үйлчлэгч байгаа. Мэдээж тэд тус аймагт байгаа хүмүүстэй уулзсан, гар барьсан шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүсийг өчигдөр орой 16.30 цагийн орчимд тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг гэрт нь буцаасан. Мөн өнгөрсөн сарын 29-нд Баян-Өлгий аймгаас гарсан автобустай 34 хүнийг өчигдөр орой Өвөрхангайн Нарийнтээл суман дээр түр саатуулж, хүмүүсээс нь шинжилгээ авсан. Тэднээс ямар нэгэн өвчний шинж, нян илрээгүй тул наашаа замд гаргасан.

-Тухайн бүс нутагт өмнө нь бас тарваган тахал илэрч байсан шүү дээ. Яагаад энэ бүс нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Баян-Өлгий аймгийн долоон сум тарваган тахлын идэвхтэй бүс байдаг. Энэ сумдын зургаад нь тарваган тахал гарсан. Ногооннуур сумын тэр хавьд энэ жил тарвага маш элбэг байгаа. Мөн тус сумаас өнгөрсөн болон энэ онд шинжилгээ авахад тэнд байгаа тарваганаас хорвуу чанар буюу тарваган тахлын өвөрмөц нян илэрсэн. Өөрөөр хэлбэл, тэр нян хүн амьтанд халдвал илүү хүчтэй буюу үхэлд хүргэх аюултай байдаг. Тухайн бүс нутгийг тарваган тахлын “А” бүс гэж нэрлэж байгаа.

-Шалтгаан нь юу вэ. Бүс нутгийн онцлогоос хамаардаг уу?

-Бүс нутгийн онцлог байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн амьтны байгалийн онцлогоос хамаараад жил бүр идэвтэй бүс нь өөр байдаг. Энэ жилийн хувьд цаг уурын байдлаас болж энэ газар тахлын идэвхтэй бүс тус нутагт хамаарсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Ene muu kizakuudaas ym ym garxiimaa. Tarwaganiu mah gahainii mah iddegui gd bdag vhej bgaa ym shig l iddeg sh de. Harhaar durgui xvreed bdiin muu ymnuudiig

    0 0 Хариу бичих
  2. Abgai nuhur 2 yla gaaald ajil hiideg kazak gseen

    0 0 Хариу бичих
    • Kazak gedegiig chi harsii mu batslgaagvi baij olin dalin yum hutsah herhgvi shvv Kazak hvmvvs tarwagnii mah idedgvi Tegleech emiin joroor hergelsen bilgv kazak baiwal

      0 0
  3. Казахууд болоод байх юм байхгүй, нас барсан хүмүүс Монгол хүн байгаа, Казах хүмүүс тарваганы мах иддэггүй. Юм л бол казах гээд туйлширч солиорох юм . Монголчууд гэсэн дэлхийгээр нэг тэнэж ад болж яваагаа мэдэхгүй , жалганы үзэл гаргаж солиорохоо боль. Юм унш.

    2 1 Хариу бичих
    • Монгол гээд хэлцмуу яг баталгаатай юм хэлмээр юмаа. Өвчин зовлон гарсанч казах монголоороо ялгаж тэнэгтхиймаа. Аан бас хаан яааж амьдарч байгаагаа бодож үг хэлмээр юм.

      0 1
  4. Tarbagan tahaliin obcnii tuhay ali hedii anhaaruulah hrgtey baysan

    0 1 Хариу бичих
  5. Энэ казакууд одоо болимоор юм Баавгай ална, Тарвага ална. Түүхий мах иднэ, үхсэн малын мах зуглуулан зарна, нэр төрөө боддоггүй ард түмэн юм уу? куран судар шашин шүтлэг хаана байна

    6 4 Хариу бичих
    • Ta joohon vgee bodoj yar tgj yarhiin bol tanar shig tarwagnd durlaj vzeegv tarwaga geheer l amniichin shvvls n gojood vhehgeed baidg bzde tarwaga alsan baina tgd ydii gants, hoer tiim yum baidishdee tgeed bas khuran shashin gesn v timee khuran shashintai bolhoor vhsen maliin mah idehgvi taanrlu ogj bgy tengee

      0 0
    • Bitgii olon yum yariaad bai za tanai ter vher mongol chin yum vzeegvi tsarialaad vheh gej bgaa yum shig tvvhii mah odej vhee biz de haa ochij manaihan tsewer shvv ha yamar owchin garna ter ni mongolchuud bdag boz de

      0 4
    • hhhaa

      0 0
  6. Nogoonnuur bish Tsagaannuur sumand garsan shvvdee , kazak hvmvvs tarwagani mah ideggvi

    0 0 Хариу бичих
    • emchilgend xereglej idsen bichuu zuw talaasn olj oilgoltdoi tanar

      0 0
    • Kazah hummus idehgu blhop ingj garch bhuu idsen bolool garch bn

      0 1
  7. ЯАЖ БАЙГААМ БЭ? АМЬТНЫ ТҮҮХИЙ ЭД ЭРХТЭН ИДЭЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ.

    0 0 Хариу бичих
    • Enchilgee geel ide bailgui fe

      0 0
  8. Хаврын тарваганд хүн мах байдаггүй юм битгий худлаа юм бичээд бай.

    0 0 Хариу бичих
  9. Бүх юм цуурхал худлаа.

    0 0 Хариу бичих
  10. Худал мэдээлэл таарахаа болиоч

    0 0 Хариу бичих
    • Hudlaa bisheldee ho

      0 1
  11. Yun nogoonnnuur tsagaan nuur bzde medeelel zow bicheeche

    0 1 Хариу бичих
    • Nogoonnuur sumiin 9-r bagiin nutagt Tsagaannuur boomt bairladag.

      1 1
    • Nogoonnuur sumiin 9-r bagiin nutagt Tsagaannuur boomt bairladag.

      0 0
  12. Цагааннуур боомт тарвага ихтэй газар шд

    0 3 Хариу бичих
  13. Ном уншдаггүй юм судлахгүй байгаа учраас ийм ам дамжсан ярианд одоо болтол итгэсээр байна

    0 0 Хариу бичих
  14. хэзээ болтол ам дамжсан цуу ярианд итгэдэг харанхуй бүдүүлгээрээ байх юм бол гэж ... уг нь одоо хүн бүр л гар утас барьдаг , мэдээлэлийн зуун юмсан даа

    0 0 Хариу бичих
  15. амьтны гаралтай юм идвэл болгож идэж бай ядаж туузан цагаан хорхой тусна. эм туулга гэж уудаггүй зэрлэг амьтан чинь чул өвчтэй шүү дээ. ядаж ходоод элэг цасны туузан хорхойтой байдаг. монголчуудыг маш их хороож байсан манжийн бодлого шүү дээ

    3 3 Хариу бичих
  16. гадуур ид шиттэн хэт олшроод элдэв цуу үгэнд итгэгчид их олширч эмнэлэг эмчийн хэрэг байгаа юм уу гэмээр болоод байгааг яах вэ.ихэнхи нь өндөр боловсорсон боловсон орны тоонд их дээгүүр цохидог улс гүрэний тоонд багтдаг гээд байгаа.

    6 0 Хариу бичих